Соронзон – эмэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

77 настай Валентина Михайлишина өөрийн ер бусын чадварыг санамсаргүй тохиолдлоор мэджээ.

Түүний биенд бүх л зүйл наалддаг гэнэ: металл, хуванцар, цаас, тэр ч бүү хэл шил хүртэл. Тэгээд яг л хэн нэгэн супер цавуугаар наачихсан мэт, тийм аймаар барьцалдан тогтдог аж! Тэрээр цээжин дээрээ халбага сэрээний цуглуулга, индүү, ном, стакантай ус... гээд бүгдийг хялбархан тогтоож чадна.

... Бидний өмнө ширээн дээр хуванцар хайрцагтай эмийн сан байлаа. Хатагтай Михайлишина түүнд алгаараа хүрэн, дараа нь түүнийг агаарт өргөж эхэллээ, яг л нэг шидэт илбийн шоу үзүүлбэр шиг. Дараа нь тэрээр 300 хуудастай номыг алгаараа өргөлөө. Түүнийг гараас нь салгаж авах гэтэл наалдчихаад яагаад ч салж өгсөнгүй. “Би оюун санаагаараа өөртөө тушаавал тухайн зүйл амархан сална” гэж соронзон – эмэгтэй ярьж байна.

Энэхүү авьяасаа тэрээр троллейбусанд нээжээ. “Нэгэн удаа ажлаа тараад гэр рүүгээ явж байлаа. Троллейбус дотор пиг хүн чихчихсэн, кондуктор явах ямар ч боломжгүй байсан тул мөнгөө дамжуулахыг хүслээ. Би түрүүвчнээсээ зоосон мөнгө аваад кондуктор руу сарвайтал нөгөөх нь гарын алганд наалдаад салж өгсөнгүй. Кондуктор намайг даапаалж байна гэж бодоод их дургүйцсэн, харин би юу болоод байгааг өөрөө ч ойлгосонгүй. Ингээд гэртээ ирээд гал тогоондоо орж, цай уухаар аяга автал наалдаад, халбага, сэрээ мөн адил. Намайг яг тэр үед юу бодсон гэж санаж байна? Үнэхээр их айсан шүү. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэг зүйл болохоо байчихлаа гэж бодсон. Гэвч Бурхны авралаар бүх зүйл хэвийн байсан шүү. 30 жил сувилагчаар ажиллахдаа ганц ч удаа эмнэлэгт хэвтэж байсангүй, бараг эм ч ууж байсангүй” гэж тэрээр ярьж байна.

Энэ талаараа мэдэх санаатай эмч нарт хандсан боловч нөгөөдүүл нь хий дэмий гайхан, гараа алдлахаас хэтрээгүй аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top