Чехийн Прага хотын амьтны хүрээлэнд 80 жилийн түүхэнд анх удаа зааны тугал мэндэлжээ. Бяцхан тугал одоогоор хоёрхон долоо хоногтой байгаа тул түүнийг амьтны хүрээлэнгийн аялагчдад хараахан үзүүлэхгүй, хаалттай торонд байлгаж байгаа ажээ.
Зоопаркийн ажилтнууд шинэ төрсөн тугалыг аль хэдийн судалж амжсан ба тэрээр их идэвхтэй бөгөөд маш сониуч “нөхөр” байна гэнэ. Зочдод түүнийг дөрөвдүгээр сараас нааш харуулахгүй бололтой.
Тухайн үед бяцхан тугалд хамгийн хөөрхөн нэрийг хэн өгөх вэ? гэсэн уралдаан зарлагдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
yamar hoorhon ym be