Samsung Galaxy S IV-ийг 3-р сарын 14-нд Нью-Йоркт толилуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Солонгосын электроникийн үйлдвэрлэгч Samsung компани өөрийн Galaxy смартфоны дараагийн үеийг гуравдугаар сарын 14-нд Нью-Йоркт танилцуулах аж. GSMarena эх сурвалж пүрэв гаригт мэдээлснээр, уг арга хэмжээ орон нутгийн цагаар 19:00-д Таймс-сквер дээр болох юм байна.

Samsung Galaxy-ын дөрөв дэх үеийн шинэ загвар нь 1920х1080 ялгарал бүхий  5 дюймын дэлгэцтэй, 2 GHz-ийн дөрвөн цөмт процессор, 13 мегапиксель камертай байх аж.

GSMarena өгүүлж буйгаар, шинэ төхөөрөмж энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах бололтой.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top