Шатахуун түгээх станцыг дэлбэлнэ гэж заналхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

 Манай хойд хөрш ОХУ-ын Челябинск хотод солир унасан нь энэ хотыг дэлхий нийтийн танил болгоод байгаа.Тэгвэл тус хотын Малояз Салаватскийн районы  нэгэн шатахуун түгээх станцыг дэлбэлнэ гэж үл таних этгээд заналхийлжээ. Улмаар тус хотын хууль сахиулагчид шуурхай ажиллаж заналхийлсэн этгээдийг баривчилж, шатахуун түгээх станцын ойр орчмын талбайг мөрч нохой тавьж шалгахад тэсрэх бөмбөг илрээгүй аж. Гэхдээ заналхийлсэн этгээдийг баривчилсан хууль сахиулагчид хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top