Хойд Солонгос Twitter, Instagram-тай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Хойд Солонгос дэлхийд өөрийгөө нээж эхэллээ. Тэнд гар утасны Интернет ажиллан, 3G холбоо бий болжээ. Гэхдээ зөвхөн хилийн чанадаас ирж буй зочдын хувьд аж.

Пхеньяны нисэх буудал дээр сонирхолтой байдал ажиглагдаж байна. Хойд Солонгост буусан гадаадынхан Twitter-т бичин, Instagram-д фото зургуудаа хийцгээн, жинхэнэ “соёлыг гайхав” гэгч юм болж байгаа бололтой. Дэлхийн хамгийн хаалттай орноос одоо даяарчлалын Интернет сүлжээний зөвхөн цонхоор харах төдийгүй, салхивчаар нь толгойгоо цухуйлгах ч боломжтой болов.

Энэхүү “мөсний хайлалт” гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлж байгаа ба 3G гэрээг Пхеньян болон бусад томоохон хотуудад худалдах юм байна. Koryolink операторын SIM картыг гадаадынхан 70 ногооноор худалдаж авч болох аж.

“Бид одоогоор гар утасны Интернет худалдаж байна. Гадаадынханд зориулан хоёр үйлчилгээг санал болгож байгаа: тэд SIM картаа ашиглан гар утаснаасаа Интернетэд орох,  эсвэл өөрийнхөө компьютероос сүлжээнд орох зорилгоор модем авч болно” гэж Koryolink холбооны операторын худалдагч Кил Чжин өгүүллээ.

Интернет сүлжээнд зөвхөн гадаадын зочдыг оруулдаг болсон хэдий ч энэ нь маш том амжилт юм. Урьд нь гадаадынхан гар утсаа гааль дээр өгдөг байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top