Баасан гаригийн өглөө Өмнөд Сахалинскт төмөр замын хажуугийн цасан хунгар дотроос хүүхдмйн цогцос олджээ. Түүнийг нутгийн оршин суугч эмэгтэй ажилдаа явах замдаа олсон аж.
Бяцхан хүүхэд осголтоос болж нас барсан бололтой хэмээн Сахалинск мужийн мөрдөн байцаах газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Охин ойролцоогоор 4-8 сартай, ягаан өнгийн комбинезон өмссөн, гаднаас нь харахад цэвэрхэн хувцасласан байсан аж.
Мөрдөн байцаагчид түүний ээжийг олж, нөхцөл байдлыг тодруулахаар явцгаасан бөгөөд охины цогцсыг шинжилгээ хийлгэхээр илгээжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )