Авлига авсан албан тушаалтан бүх насаар хоригдох ял авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Хятадын өмнө зүгийн Гуандун мужийн Цзэнчэн хотын орлогч дарга асан Лю Жунчжао авлига авсан хэрэгт буруутгагдан, бүх насаар хоригдох ял авчээ. Мөн түүний 1 сая юань буюу 163 мянган долларын өртөг бүхий өмч хөрөнгийг хураасан байна.

Лю Жунчжао 2003 оны нэгдүгээр сараас 2011 оны гуравдугаар сар хүртэл Синьтан суурины захиргааны дарга, Цзэнчэн хотын орлогч даргаар ажиллаж байсан аж. Энэ хугацаандаа тэрээр 10 сая юань буюу 1,6 сая долларын авлига, хээл хахууль авчээ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top