АНУ-ын Төрийн департментын ажилтан амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

АНУ-ын Төрийн департментын ажилтан бүсгүй Бразилийн Рио-де-Жанейро дахь зочид буудлын өрөөндөө гадны нөлөөтэй нас барсан байжээ.

38 настай америк бүсгүй ээлжийн амралттай байсан бөгөөд Бразилийн хотуудаар аялах төлөвлөгөөтэй байсан аж.

Түүний аллагад ардын гар урлалын үзэсгэлэн худалдаан дээр танилцан, ресторанд хамт хооллосон эрийг сэжиглэж байгаа юм байна. Бүсгүйн шинэ танил түүний өрөөнд орж байгаа бичлэг камерт үлдсэн хэдий ч сэжигтэн өөрийн гэмийг үгүйсгэн, түүнийг буудлаас гарах үед бүсгүй амьд байсан хэмээн мэдүүлээд байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top