Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын удирдагч Уго Чавесыг хиймэл амьсгалын төхөөрөмжөөс нь салгасан тухай цуурхлыг няцаан, Чавес засгийн газраа удирдсан хэвээр байгаа хэмээн мэдэгдлээ. Түүний өгүүлснээр, өнгөрөх баасан гаригт Уго Чавес дээд тушаалын албан хаагчидтай зөвлөгөөн хийж, энэ нь таван цаг гаруй үргэлжилсэн аж.
Мадуро мөн ерөнхийлөгчийн биеийн байдал урьдын адил хүнд хэвээр байгаа, тийм ч хурдан эдгэрэхгүй бололтой гэж өгүүлжээ.
“Манай удирдагч урьдын адил өвдсөн хэвээр байна. Тэр өөрийн бүхий л хүч чадлаа юу ч үгүй хоосон, ядуу иргэдээ дэмжихэд зориулсан. Одоо тэр хүнд өвчинтэй тэмцэж байна. Иймд бид түүнийг дэмжих ёстой. Чавесын эмнэлгийн өрөөнд орох боломжтой засгийн газрын гишүүд түүнд үргэлж урам хайрлах халуун дулаан үгс хэлж байгаа” хэмээн Мадуро ярьж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )