Дэлхийд 1453 тэрбумтан байгаа бөгөөд өнгөрсөн онд тэдний нийт өмч хөрөнгө нэлээд нэмэгдэж 5,5 триллион ам.долларт хүрсэн байна. Тэрбумтнуудын хөрөнгийн судалгааг Хятадын “Хужунь” сэтгүүлийн газар хийсэн ба судалгааны дүнгээс харахад Азид 608 тэрбумтан байна. Энэ нь 440 тэрбумтантай Хойд Америкаас анх удаа тэргүүлж байгаа үзүүлэлт аж. Харин Европт 324 тэрбумтан байгаа юм байна.
Манай урд хөрш БНХАУ-д тэрбумтны тоо 317-д хүрч тус улс 409 тэрбумтантай АНУ-ын дараа хоёрт, Орос улс гуравт оржээ.
Хотуудын тухайд Москва тэрбумтнуудын “дэлхийн нийслэл” болсон гэх бөгөөд Москвад 76 тэрбумтан амьдардаг байна. Харин ОХУ-ын 88 тэрбумтан 368 тэрбум ам.долларын өмч хөрөнгөтэй байна.
Судалгаа хийсэн сэтгүүлийнхэний хэлж байгаагаар өнөөдөр 1453 тэрбумтан байгаа гэх албан ёсны тоо гарч байгаа боловч үнэн хэрэгтээ тэрбумтны тоо 4000 хүрч байна гэж үзэж байна. Учир нь өөрийгөө болон өөрийн хөрөнгийг зарлан мэдээлэхээс татгалзаж байгаа баячууд байдаг аж.
Дашрамд дурьдахад Мексикийн алсын холбоо харилцааны сүлжээний компанийн эзэн Карлос Слим дэлхийн хамгийн баян хүнээр тодроод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )