Газар руу цөмөрч орсон хүнийг хайж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

Америкийн аврагчид Флорида мужийн Брэндон хотын оршин суугч Жеф Бушийг хайж байна.

Баасан гаригийн шөнө Бушийн байшингийн доор газар цөмрөн түүнийг авч одсон аж. Энэ үед америк эрийн хамаатнууд болох 5 хүн хамт байсан боловч уг золгүй явдалд өртсөнгүй.

Тэдний өгүүлж буйгаар, гэрийн эзэн өөрийн унтлагын өрөөтэйгөө хамт гүн ангал руу унасан байна. Цооногийн өргөн нь 6 метр ба гүн нь мөн төдий чинээ бололтой. Цаг өнгөрөх тусам уг ангал улам өргөсөж байгаа нь аврагчдын ажилд хүндрэл учруулж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top