Сирийн ерөнхийлөгч Башар Асад 2014 онд төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх бодолтой байгаа аж. Түүнээс гадна тэрээр Барууныхан болон түүний арабын холбоотнууд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өгөхийг уриалж байгаа ч засгийн эрхэнд хэвээр үлдэнэ гэдгээ ахин онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Сирийн удирдагч британийн The Sunday Times-т ярилцлага өгөхдөө Их Британийн гадаад бодлогыг хурцаар шүүмжилсэн билээ. Тэрээр Нэгдсэн вант улсын зүгээс Сирийн талаар баримталж буй бодлого Английн өөрийнх нь ашиг сонирхолтой зөрчилдөж байна гэжээ.
“Сири улс болон Их Британийн хооронд урт удаан хугацааны турш харилцаа холбоо байхгүй байна” хэмээн өгүүллээ. Сирийн удирдагчийн үзэж буйгаар, Ойрхи Дорнодын олонхи нь Лондонд итгэхгүй байгаа аж. “Илэн далангүй хэлэхэд, олон жилийн турш Их Британи манай бүс нутагт янз бүрийн асуудлаар зохистой бус үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэж тэрээр тэмдэглэлээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )