Японы оршин суугчид ням гаригт охидын уламжлалт баяр – “Хина мацуриг” тэмдэглэж байна. Энэ өдөр бараг япон айл бүр торгомсог гоёмсог өмсгөл бүхий ер бусын бодит мэт хүүхэлдэйнүүдээр орон гэрээ чимэглэдэг аж. Энэхүү баяр нь таагүй зүйлсээс цэвэрлэн, тоорын моддын цэцэглэлтийг угтсан наадам гэж тооцогддог юм байна.
“Хина мацури” бол охидод зориулагдах бөгөөд энэ өдөр эцэг эх нь охидоо маш гоёмсог хурц тодоор хувцаслан, бараг л хүүхэлдэйнүүдтэй ижил болгодог аж.
Япон охид ээж аавын хамт олон өнгийн чихрэн чимэглэлээр бүрсэн цагаан будааны бин амтархан зооглож, Хэйан \794-1185он\ хаанчлалын үеийн хүүхэлдэйн чимэглэлийг үзэж сонирхдог юм байна. Тухайн үед “Хина мацури” баяр хятадуудаас уламжлагдан, цаасаар урласан хүүхэлдэйнүүдийг гол мөрний усанд урсгаж, түүнтэй хамт бүхий л зовлон гунигаа явууллаа хэмээн үздэг байсан аж.
Энэ долоо хоногт Японы олон хотуудад “Хина мацури” баярын стилээр чимэглэсэн тусгай метро, хурдан галт тэргүүд үйлчилж байна. Ялангуяа Гунма арал дээр цэцэрлэг, бага сургуулийн сурагчдын урласан хүүхэлдэйнүүдээр галт тэргүүдээ чимэглэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Цаашдаа илүү сонирхолтой мэдээлэл оруулаарай амжилт!