АНУ-д долоо хоног тутмын хамгийн алдартай Time сэтгүүлийн 90 жилийн ойг тэмдэглэж байна. 1923 оны гуравдугаар сарын 3-нд дэлхийд алдартай энэхүү сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.
2012 он гэхэд Time сэтгүүл нэг удаад 3 276 822 хувь хэвлэгдэх болсон аж. Лондонд уг сэтгүүлийн европын, Сиднейд – Австралийн, Хонконгт – Азийн орнуудад зориулсан хувилбар тус тус хэвлэгддэг.
Time сэтгүүл 34 мянган ажилтнуудыг эгнээндээ нэгтгэдэг, дэлхийн мэдээллийн хүчирхэг том Time Warner Inc холдингийн гол цөм нь болдог аж. Энэхүү сэтгүүл тухайн оны арванхоёрдугаар сарын сүүлчийн дугаартаа “Оны хүн”-ийг зарладгаараа алдартай билээ.
Сэтгүүлийн ойн арга хэмжээний хүрээнд Нью-Йорк, Вашингтон болон бусад хотуудад дэлхийн шилдэг улс төрчид, бизнесменүүд, нийгмийн зүтгэлтнүүд, шилдэг сэтгүүлчид оролцсон олон үйл явдал зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )