Лос-Анжелесийн Kitten Rescue сайн санааны нийгэмлэгийнхний олж аварсан Лейси, Коко Пафф нартай танилцацгаая.
Лейсигийн эх золбин нохой байсан ба гаражийн нөмөр бараадан хэвтэж гөлгүүдээ төрүүлээд, өөрөө төрөхийн хүндрэлээр нас барсан бөгөөд зөвхөн ганцаас бусад бүх гөлөг нь түүнтэй хамт амь үрэгдсэн байна. Амьд үлдсэн ганц гөлгийг гаражийн эзэн олон, асрамжийн газарт авчирч өгчээ. Тэнд түүнийг Лейси /Lacey/ хэмээн нэрлэх болсон аж.
Бяцхан саарал муурын зулзагыг нүдээ ч нээгээгүй, хаягдсан байхад нь олсон байна. Түүнийг мөн асрамжийн газарт аваачиж өгөн, Коко Пафф /Cocopuff/ нэртэй болжээ.
Ингээд хооллож тэжээхэд эвтэйг нь бодолцон, бяцхан гөлөг, муурын зулзага хоёрыг нэг сагсанд хамт байлгаснаар тэд өөрсдийгөө ижил амьтад хэмээн боддог болсон аж. Тэгээд ч анх нүдээ нээхдээ л бие биеийгээ харсан болохоор хоорондоо жигтэйхэн дотно, эвтэй найртай байдаг бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
****ишү гэж” хэлэхгүй хөрхөн