Их хурлын гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

БНСУ-ын Их Хурал гурван зуун гишүүнтэй бөгөөд тэднээс нэг гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр болжээ. Учир нь сонгуулийн сурталчилгааны хуулийг зөрчсөн байна. Түүнийг 10 сая воноор торгосон байна. Солоносын сонгуулийн тухай хуульд 10 сая ба түүнээс дээш воноор торгуулсан тохиолдолд Их Хурлын гишүүний эрхийг нь хасдаг байна. Тиймээс түүний УИХ-ын гишүүний эрхийг нь хуулийн дагуу хасаж байгаа аж.

Үүнээс өмнө 2 гишүүн эрхээ хасуулсан бөгөөд тэд мөн л сонгуулийн хууль зөрчсөн байна. Сенүри болон Чинбудан намуудаас нэр дэвшсэн эдгээр гишүүд нь иргэдийн гар утас руу залгах, мессеж илгээх зэргээр хууль бус сурталчилгаа хийсэн нь илэрсэн учраас гишүүний эрхээ хасуулж байсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top