Хятадын баруун өмнө зүгийн Юньнань мужид ням гаригт хүчтэй газар хөдлөлт тохиолдлоо. Түүний цохилтын хүч 5,5 балл байсан бөгөөд анхны түлхэлтээс хойш дараалан 34 хэлбэлзэл мэдрэгдсэн байна.
Эх сурвалжууд мэдээлж буйгаар, байгалийн гамшигт 92 мянган оршин суугчид өртөн, 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
1781 байшин нурж сүйрэн, 83434 байгууламжууд, ялангуяа сургуулийн барилгууд эвдэрч гэмтсэн байна. Цахилгаан ба усан хангамжийн системүүд жагсаалаас гарч, тээврийн хэрэгслийн ажиллагаа саатжээ.
Гамшгийн бүсэд гурван мянган майхан барьж, дулаан бүтээлэг, хувцсаар тусламж үзүүлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )