Эквадорын Тунгураура галт уул \нэр нь “галан хоолой” хэмээн орчуулагддаг\ -ын идэвхжил өндөр байгаа аж. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд сэргэсэн бөгөөд геофизикийн эрдэмтдэд дэлбэрэлтүүд бүртгэгдсэн ба үе үе гал уулын тогооноос уур, хий, үнс нурам цацаж байгаа юм байна.
Эквадорын нийслэл Китогоос өмнө зүг 140 км-т орших Тунгурауа районд сүүлийн долоо хоногт 100 орчим сулавтар түлхэлтүүд мэдрэгджээ. Галт уулын тогоон дахь дэлбэрэлтүүд, үнс нурам шидэлтүүд ойрын өдрүүдэд хадгалагдсаар байх болно хэмээн галт уул судлаачид анхааруулж байна. Хүн, амьтан, ургамлын эрүүл мэндэд хор нөлөө бүхий үнс нурам ойролцоох суурин газруудад шидэгдэн унаж байгаа нь эрдэмтдийн санааг ихээр зовоож байгаа аж.
Тунгурауагийн хүчтэй тэсрэлт 2006 оны наймдугаар сард болсон ба зургаан хүн амь үрэгдэн, мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ. Тухайн үед гамшиг ихээхэн хэмжээний хөдөө аж ахуйн тариалангийн талбайг сүйтгэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )