Америкийн Миссисипи мужид дархлал хомсдлын вирусын халдвартай төрсөн бага насны хүүхдийг бүрэн эмчилж чадсан гайхалтай тохиолдол бүртгэгджээ.
2,5 настай охин “хүчтэй” эм тарианы ачаар аюулт өвчнөөс ангижирч чадсан байна. Эмчилгээний үед 3-4 хүчтэй үйлчилгээтэй эмээс бүрдсэн өндөр идэвхт антиретровирусын бэлдмэлийг нэг дор хэрэглэдэг байсан аж.
Эмчилгээний төгсгөлд хийсэн шинжилгээгээр хүүхдийн бие организмд ямар ч халдварын ул мөр үлдээгүй нь тогтоогдсон байна. Гэвч ДОХ-ыг бүрэн эмчлэх талаар ярихад эртдэх ба энэ нь зөвхөн цорын ганц тохиолдол юм.
Хэрэв цаашдын судалгаанууд тухайн эмчилгээний схемийн үр дүнтэйг баталж чадвал төрөлхийн халдвартай мэндэлж буй олон зуун мянган хүүхдийн хувь заяанд эргэлт хийхүйц нээлт болох аж.
Дашрамд дурдахад, ДОХын халдвараас эмчлэгдсэн анхны тохиолдол 2007 онд Берлинд бүртгэгдэж байсан билээ. Тухайн үед уг өвчний халдвартай эрд чөмөг шилжүүлэн суулгасны ачаар эмчлэгдэж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )