Венесуэльд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болжээ. Сөрөг хүчнийхэн эрх баригчдаас Уго Чавесын эрүүл мэндийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхийг шаардсан байна.
Албан ёсны мэдээллээр, ерөнхийлөгч Кубад курс эмчилгээ дууссаны дараа эх орондоо ирэн, Каракасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Сөрөг хүчнийхний мэдэгдэж буйгаар, Чавес эрүүл мэндийн хувьд цаашид улс орныг удирдах боломжгүй гэжээ. Чавес хоёр сар ард түмэндээ хандаагүй нь тэдэнд иймэрхүү сэжиг таамаг үүсгээд байгаа бололтой.
Венесуэлийн эрх баригчид энэхүү гудамжны жагсаалыг “хагалан бутаргаж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа” хэмээн дүгнэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )