Москвагийн гоо сайхны нэртэй мэс засалч эмч Владимир Тапия-Фернандесийг өөрийн төрсөн хүүхдүүдээ хүчирхийлсэн гэмт хэрэгт буруутган, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Мөрдөн байцаагчдын өгүүлснээр, уг этгээд гэмт хэргүүдээ зөвхөн Оросын нутаг дэвсгэрт бус Сейшелийн арлууд болон Турк руу аялж байх үедээ үйлдсэн нь тогтоогджээ.
Баримт материалаас харахад, Тапия-Фернандес 2009 оны арванхоёрдугаар сараас 2011 оны хоёрдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд өөрийн 13 настай охин, 5 настай хүүтэйгээ 7 удаа бэлгийн харьцаанд орсон аж.
2010 оны Шинэ жилийн баяраар Тапия-Фернандес эхнэр Наталья болон хүүхдүүдтэйгээ Сейшелийн арлууд дээр шинэ оноо угтах үед 12 нас ч хүрээгүй байсан охинтойгоо хэд хэдэн удаа эр эмийн харьцаанд орсон байна. Мөн Завидово элит сууринд аав, ээжтэйгээ амрах үеэр охин бас хүчирхийлэлд өртөж байжээ. Харин түүний бага насны хүү нь Туркт амарч байхдаа аавынхаа гаж донгийн золиос болсон аж.
Дэлхийн хэмжээний нэр алдартай гоо сайхны мэс засалч эмч өөрийн гэмт үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба түүний үзэж буйгаар, эхнэр нь хорлох зорилгоор нөхрөө хуурмагаар гүтгэж байна гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )