Египетийн эдийн засаг нэлээн хүндрэлтэй байгаа ба эрх баригчдын зүгээс бүхий л боломжоо ашиглан энэхүү хүнд байдлаас гарахаар шийдсэн бололтой. Пирамидууд болон түүх соёлын бусад дурсгалт зүйлсээ түрээслэх маягаар Египетийн удирдлага 200 тэрбум доллар олж чадна гэж Al Arabia –д мэдээлсэн байна.
Эртний Египетийн түүхийн дурсгалт байгууламжуудыг гадаадын аялал жуулчлалын томоохон компаниудад 3-5 жилийн хугацаатайгаар түрээслэх замаар хэдэн зуун сая доллар олохоор эрх баригчид төлөвлөж байгаа аж. Гэвч уг асуудлыг хараахан эцэслэн шийдээгүй байна.
Египетийн эрх баригчид домогт Сфинкс, Гизийн пирамидүүд, Луксор, Карнак дахь уран барилгын цогцолборууд, Абу-Симбел дэх Рамсес II фараоны сүмүүд гээд бүхий л үнэд хүрэхээр зүйлсээ “прокатлахаар” шийдсэн бололтой. Харин ирээдүйн түрээслэгчдээ тендерийн замаар шалгаруулах сурагтай байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )