Английн Манчестерт гудамжны тэнүүлч эр аккордеон тоглох авьяас, азтай тохиолдлын ачаар радио эфирийн шоумен-од болж хувирчээ.
Орон нутгийн Key 103 радиостанцын продюссеруудад нэвтрүүлгээ эхлэх эцсийн мөчид хүрэлцэн ирж амжаагүй хөгжимчнийг орлох хүн олох хэрэг гарсан аж. Ингээд яарч сандарсан тэдний нүдэнд хамгийн түрүүн гудамжинд аккордеон тоглож байгаа өрөөсөн гуталтай, уранхай жийнстэй, шүдгүй нөхөр тусчээ хэмээн The Metro –д өгүүлсэн байна.
45 настай Стив Риммер 1980-аад онд IT компанид хийж байсан ажлаа хөгжмөөр сольсноос хойш гудамжинд гарсан аж. Олон жил арай ядан амьдарсаар эцэст нь толгой хоргодох оронгүй болсон байна. Хамгийн анх Риммерийг продюссер Кристина Персиваль олж харан түүнийг нэвтрүүлэгтээ оролцуулахаар урьжээ.
Сонсогчид ч, The Wrong Show DJ Мистер Шоу хөтөлбөрийн хөтлөгч ч түүний авьяасыг өндрөөр үнэлсэн байна. Ингээд станцын удирдлага түүнийг ажилд авахаар шийджээ.
Одоо бол Стив Риммерийг бараг ээж нь ч танихааргүй өөрчлөгдсөн гэлцэнэ. Тэнэмэл эрийн имижийг өөрчлөхөд 6000 доллар зарцуулсан аж: түүнд маникюр, педикюр хийж, шинэ үс засалт, гоо сайхны ажиллагаанууд, үнэтэй хиймэл шүд, хувцас хунар гээд...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )