Хоёрдугаар сарын эхээр канадын дуучин Жастин Бибер өөрийн Twitter-тээ мэдээллээс нь иш татсан Портсмутын 15 настай сурагч охиныг Жастины шүтэн бишрэгчид сар хэртэй зовоож байгаа аж. Тэдний шүтээн нь энэхүү охинд анхаарлаа хандуулсан нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой хэмээн The Sun-д өгүүлжээ.
Хоёрдугаар сарын 3-нд Кортни Баррасфорд өөрийн микроблогтоо “Би Жастин Биберийн фен биш, гэвч түүний шинэ цомог маш сайн болжээ!” хэмээн бичсэн аж. Охин дуучны клипийг Youtube-д үзсэний дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм байна. Гэтэл 10 минутын дараа нэг найз нь Твиттерт сонин юм болоод байна гэж мэдээлжээ.
Энэ нь олон сая охидын шүтээн Жастин охины сэтгэгдлийг ретвит хийснээс бүх зүйл өрнөсөн аж. Баррасфордын мэдээллийг Жастины 35,5 сая дагагч үзэн, 4,6 мянган удаа иш татсан байна. Энэ нь Кортнигийн дараа нь хүлээж авсан мэдээллийн өчүүхэн хэсэг юм.
Жастин Бибер өөрийн фенүүдээ анзаардаггүй байж өөрийг нь үл тоомсорлодог охиныг анзаарсанд түүний фен бага насны охид атаархаж “үхэх шахжээ”. Иймээс тэд британи охиныг янз бүрийн үгээр ханатлаа доромжилсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )