Хятад шинэ удирдагчдадаа засгийн эрхээ шилжүүлж дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Бүх хятадын ардын төлөөлөгчдийн чуулган Бээжин хотноо явагдаж байна.  Энэхүү чуулган дээр хятадын удирдагчдын “тав дахь үеийнхэнд” \1-Мао Цзэдун, 2-Дэн Сяопин, 3-Цзян Цзэминь, 4- Ху Жинтао\  засгийн эрхийг шилжүүлэх ажиллагаа өндөрлөх юм.  

Чуулганы төлөөлөгчид Хятадын Коммунист намын шинэ даргаар Си Цзиньпинийг сонгох ёстой.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ХКН-ын XYIII их хурал дээр ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Ху Жинтаогийн оронд сонгогдсон юм.

Ху Жинтао төрийн тэргүүний бүрэн эрхийг шилжүүлсний дараа БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаа энэ онд өгөх эсэх талаарх асуулт эцсийн мөчийг хүртэл нээлттэй байдлаар үлджээ. Өмнө нь хятадын удирдагч байсан Цзян Цзэминь 2002 онд ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албаа Ху Жинтаод шилжүүлсэн атлаа 2004 он хүртэл ЦТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэн, улс орны зэвсэгт хүчнийг захирсаар байсан билээ.

Энэхүү чуулганы үеэр төлөөлөгчид мөн бусад чухал албан тушаалд шинэ хүмүүсийг сонгох аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top