Энэтхэгийн зүүн-хойд нутагт гараар хийсэн бөмбөг тэсэрсний улмаас гурван хүн амиа алджээ. Тэд Өмнөд Солонгосын POSCO компанийн ган хайлуулах завод барих төлөвлөгөөг эсэргүүцсэн учраас ийн амиа алдсан бололтой. Энэ талаар ган хайлуулах үйлдвэр барихыг эсэргүүцэж буй иргэдийн толгойлогч мэдэгдэхдээ ган хайлуулах завод барихаар завдаж буй хүмүүс Патна тосгоны иргэдийг хөнөөсөн гэсэн байна. Орон нутгийн Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар Орисса муж улсын Патна сууринд оршин суудаг хэд хэдэн иргэн гар бөмбөгний тэсрэлтэд нэрвэгдэж шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )