Сэтгүүлч бүсгүй АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Оросын сэтгүүлч, хүний эрхийг хамгаалагч Елена Милашина АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын жил бүр олгодог эр зоригийн шагналын эзэн боллоо. Энэ тухай АНУ-ын төрийн департментын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

“Новая газета” сонины сурвалжлагч Милашина 2013 онд шагнагдсан 10 бүсгүйн нэг болсон байна. Мөн Афганистан, Вьетнам, Гондурас, Египет, Энэтхэг, Хятад, Нигери, Сири, Сомалийн бүсгүйчүүд шагнал хүртсэн аж.

Энэхүү хүндтэй шагналыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Мартын 8-нд гардуулах аж. Уг ёслолын ажиллагаанд америкийн тэргүүн хатагтай Мишель Обама оролцох юм байна.

Энэ шагналыг 2007 онд хүний эрхийг хамгаалах үйлсэд амь насаа хайрлахгүй зүтгэсэн хүмүүст олгож байхаар анх санаачлан үүсгэжээ. Одоогийн байдлаар 45 орны 67 бүсгүй энэхүү шагналыг хүртээд байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top