Лондонд нэгдсэн вант улсын зэвсэгт хүчнийхэн Иракт цэргийн ажиллагаа явуулж байх үедээ олзлогдсон иракчуудыг тамлан зовоодог байсан баримтуудыг дэлгэжээ. Энэ талаар даваа гаригт эхэлсэн олон нийтийн сонсголд оролцогсдын илгээлтийг Press Association мэдээлсэн байна.
Гурван жилийн турш үргэлжилсэн албан ёсны мөрдөн шалгах ажиллагаанд үндэслэн, нээлттэй хэлэлцүүлгийн оролцогчид 2004 оны тавдугаар сард Басрын ойролцоох “Дэнни Бой” блокпостын дэргэд амь үрэгдсэн иракийн 28 иргэний үхлийн нөхцөл байдлыг тогтоохыг оролдож байгаа аж.
Эхлээд батлан хамгаалах яамны зүгээс тэдгээр иракчуудыг бүгд дайчид байсан бөгөөд британийн цэргүүдтэй буудалцах үед амь үрэгдсэн хэмээн мэдээлж байжээ. Гэвч сүүлд нь тодорсноор, тэдний зарим нь зэвсэгт бүлэглэлүүдтэй ямар ч хамааралгүй, энгийн номхон тариачид байсан нь мэдэгдсэн байна. Тухайн үеийн гэрчүүдийн мэдүүлгээр, тэдгээр олзны хүмүүсийг бараг бүгдийг нь цаазалсан аж.
Хэлэлцүүлэгт оролцогчдод танихын аргагүй тамлагдсан иракчуудын цогцосны зургийг тараан үзүүлжээ. Энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Эктон Дэйвисийн өгүүлснээр, иракчуудын цогцосны гэмтлээс харахад хамгийн багадаа нийт олзлогдогсдын гуравны нэг нь тамлан зовоолтонд өртсөн нь илт байна гэжээ.
Их Британийн эрх баригчдын зүгээс 23 сая доллар зарлагадан хийж буй энэхүү олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг нь мягмар гаригт үргэлжлэн явагдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
****ь ч улс орон эзлэгдвэл иим баид****д орж болно тиим учраас эх орны батлан хамга******** чадвар маш өндөр баих хэрэгтэи