Антонио Страдиварийн бүтээл болох, Лондонд 2010 онд хулгайлагдсан хийлийг Болгарт олсон байна. BBC агентлагийн мэдээлж буйгаар, уг хөгжмийн зэмсгийн үнэ 1,2 сая фунт буюу 1,8 сая доллар болох аж.
Их Британийн хууль сахиулах байгууллагынхан хийл олдсон тухай баримтыг баталгаажуулжээ. “Тээврийн цагдаагийн ажилтнууд болгарын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран уг хэргийг мөрдөн, шалгаж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Мөн Страдиварийн хийл жинхэнээсээ мөн эсэхийг шинжээчид, даатгалынхны үзлэгийн дараа албан ёсоор мэдээлэх аж.
300 жилийн өмнө бүтээгдсэн энэхүү гайхамшигт хөгжмийн зэмсэг 2010 оны намар Өмнөд Солонгосын алдарт хийлч Мин Чин Кимийг Лондонгийн симфони найрал хөгжимтэй тоглож байх үед хулгайлагджээ.
Хоёр сарын дараа хийлтэй хамт алга болсон зүйлс илэрсэн, 30 настай Жон Моэнийг баривчилсан боловч хийл олдоогүй аж.
BBC мэдээлснээр, энэхүү ховор, үнэ цэнэтэй хийлийг болгарын хуулийн байгууллагынхан нууц хэлбэрээр ажиллаж байсан туршуулуудын ачаар гартаа оруулж чадсан байна. Орон нутгийн цыгануудын дундах гэмт хэргийн нэгэн лидер 380 мянган доллараар хийлийг олж авч болох талаар санал тавьсан бөгөөд түүнийг хийлээ дамжуулах үед нь баривчилсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )