Даваа гаригт Ардчилсан Конго улсад Fokker 50 онгоц сүйрчээ. Гома хотод болсон энэхүү сүйрлийн хохирогчдын тоог янз бүрийн эх сурвалжаас 3-5-ийн хооронд хэлбэлзэж байгаагаар мэдээлж байсан боловч одоогоор тодорхой болсон байна.
Орон нутгийн САА нисэх компанийн онгоц нисэх буудлаас 7 км зайнд, шууд хотын төвд сүйрсэн аж. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар, хүчтэй аадар борооноос болсон хэмээн үзэж байна.
Нисэх буудлынхны мэдээлж буйгаар, онгоцны бүхээгт нисэх багийн 3, зорчигч 6 нийт 9 хүн явсан бөгөөд ослын газарт таван хүний цогцос олдон, бусад шархдагсдыг эмнэлэгт хүргэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )