АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын оршин суугч эмэгтэй хэрхэн Бурхны оролцоотойгоор хулгайчаас аврагдсан тухайгаа ярьжээ. Түүнийг залбирч байх үед хулгайч гэрт нь нэвтэрч орсон боловч зөвхөн 20 доллар авчээ хэмээн KOMO News –д мэдээлсэн байна.
Тэрээр гал тогооны өрөөндөө сөхөрч суугаад залбирч байтал хэн нэгэн ард талд нь үснээс нь татах мэт болжээ. Эхлээд америк бүсгүй нөхрийгөө л тохуурхаж байгаа биз гэж бодон мөргөлөө үргэлжлүүлж байснаа эргэж хартал шал танихгүй этгээд байх нь тэр.
Эмэгтэй учиргүй цочирдон, маш чангаар “Бурхан минь, надад туслаач!” хэмээн хашгирчээ. Яг энэ үед хулгайч толгойгоороо хөргөгч мөргөн унаж, дараа нь маш хурдан босоод хамсаатан нь хүлээж байсан Cadillac машинд суун алга болж өгчээ. Тэрээр ширээн дээр хэвтэж байсан 20 долларыг л авч амжсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )