Дэлхийн хамгийн өндөр настай эмээгийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Дэлхийн хамгийн өндөр настай эмээ өнөөдөр 115 насны ойгоо тэмдэглэж байна. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан Японы Осака хотын оршин суугч, 1898 онд төрсөн Мисао Окава гоёмсог цэцгийн баглаа хүлээн авчээ.

Түүний амьдардаг өндөр настны асрамжийн газрын ажилтнууд төрсөн өдрөөр нь эмээгийн хамгийн дуртай хүнс болох давсалсан хар амар загасаар зоог барин хүндэтгэл үзүүлсэн аж.

Өнгөрсөн долоо хоногт Мисао Окава дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр Гиннесийн амжилтын номонд албан ёсоор орсон билээ.  Тэрээр гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь 90-ээс дээш настай болсон аж. Мөн дөрвөн ач, зургаан гучтай ба хатагтай Окава хэзээ ч ямар нэгэн хүнд өвчнөөр өвдөж байгаагүй юм  байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top