Үрийн шингэн хулгайлсан хэмээн хуучин найз бүсгүйгээ буруутгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Америкийн Луизиана мужийн иргэн Лейн Хардин орон нутгийн нэгэн эмнэлгийг шүүхэд өгчээ. Тэрээр эмнэлгийн ажилтнууд түүний зөвшөөрөлгүйгээр үрийн шингэнтэй савыг хуучин найз бүсгүй Тоби Девальд өгсөн хэмээн нэхэмжлэл гаргасан аж.

Үүний уршгаар бүсгүй жирэмслэн, хүүхэд төрүүлж амжжээ. Иймээс тухайн эрд нөхөн төлбөр шаардагдаж байна хэмээн BBC-д мэдээллээ.

Texas Andrology Services эмнэлгийн ажилтнууд түүний төлөвлөгдөөгүй эцэг болсонд буруутай гэж Харин баталж байна. Тэрээр орон нутгийн телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Анх хүүхэдтэй болсноо сонсоод цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг л болсон. Миний дотор муухайран, уйлж, золтой л ухаан алдчихаагүй” хэмээн өгүүлжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top