Хүн хэдэн наснаас хөгширч эхэлдгийг эрдэмтэд тогтоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Америкийн эрдэмтэд хүн яг хэдэн наснаасаа хөгширч эхэлдэг талаар судалгаа хийн тогтоожээ.

Тухайн хүний хүйс, амьдралын хэв маяг, биеийн жингээс үл хамааран 39 наснаас хойш хөгширч эхэлдэг аж. Чухамхүү амьдрах насны тэн хагас гэхээр энэ л үеэс хүний эд эрхтний хөгжил хөдөлгөөн аажмаар бөхөж эхэлдэг байна.

Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээс харахад, 39 наснаас эхлэн хүний миелиний боловсруулалт буурдаг гэжээ.

 Миелиний бүрхүүл нь нейронуудын мэдрэлийн эсүүдийг гадны хортой нөлөөнөөс хамгаалан бүрхэж байдаг аж. Миелиний боловсруулалт зогссоноор хүний бие организмын хөдөлгөөний үүргүүд алдагддаг юм байна. Мөн миелиний хальс гэмтсэнээр судасны хатууралт, мартамхай өвчин нүүрлэдэг аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top