Өөрийгөө хулгайлагдсан мэтээр “жүжиг тавьжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Нью-Йоркийн оршин суугч, 36 настай Рамелл Петтуэй хоёр долоо хоног хаана байсан талаар хайртай бүсгүйгээ “мунхруулахын” тулд өөрийнхөө “хулгайг” зохион байгуулжээ.

Хоёрдугаар сарын 28-нд гудамжаар явж байсан хүн хөл гар нь олсоор хүлээтэй уг эрийг хараад цагдаа дуудсан аж. Хэргийн газарт ирсэн хэв журам сахиулагчид түүний хүлээсийг хараад л сэжиг төрсөн байна. Хүлээтэй байдлыг харахад, “хохирогч” өөрөө өөрийгөө ороосон бололтой “сонин” харагдаад байжээ.

Петтэуэяг хотын нэгэн эмнэлэгт хүргэсэн ба тэрээр хэн, яаж түүнийг хулгайлсныг огт санахгүй байна гэсэн аж. Харин дараа нь гэнэт, цайвар цэнхэр өнгийн микро автобустай хоёр этгээд түүн рүү халдсан хэмээн ярьжээ. Гэвч түүний энэхүү гэнэтийн “оролт” мөрдөгчдийг хуурч чадсангүй, яалт ч үгүй өөрийн “жүжгийг” хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна. Харин уг этгээд хоёр долоо хоног гэртээ ч харихгүй, хаагуур “шилэрснээ” тас нуугаад огт хэлэхгүй байгаа аж.

Одоо уг америк эр хууль сахиулах байгууллагынхныг хуурч мэхлэхийг оролдсон хэмээн шүүхээр буруутгагдах магадлалтай байгаа бөгөөд өмнө нь 14 удаа янз бүрийн байдлаар хууль зөрчиж байсан “хүнд гар” юм байна.

Дашрамд дурдахад, эрчүүд хань ижлээ “гомдоохгүйн” тулд янз бүрийн бодлогогүй, гажигтай зүйлүүд бодож олдог аж. Саяхан гэхэд, Техасын оршин суугч нэг эр стриптиз үзүүлбэрт 1000 ногооноо үрчихээд, ачааны машинтай нөхдүүд өөрийг нь дээрэмдээд мөнгөө алдсан хэмээн эхнэр болон цагдаагийнхныг итгүүлэх гэж оролдоод бараагүй билээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top