АНУ-д ойртон буй хүчтэй цасан шуурганаас сэрэмжлэн, гуравдугаар сарын 6-ны өдрийн Зүүн эргийн 900 гаруй нислэг цуцлагдахаар болжээ. Ихэнх нислэгүүд нь Вашингтоны Даллес ба Рейганы нэрэмжит нисэх буудлуудтай холбоотой байсан аж.
Үндэсний цаг уурын албанаас урьдчилан анхааруулснаар, лхагва гаригийн шөнө дундаас пүрэв гаригийн өглөө хүртэл 20 см хүртэл цас орох магадлалтай байгаа аж. Мөн 50 м\сек хүртэл хүчтэй цасан шуурга дагалдан байдал улам хүндрэх бололтой байна.
“Бид хүмүүсийг зайлшгүй тохиолдолд л авто машинаар замд гарахыг зөвлөж байна” гэж цаг уурчид урьдчилан сэрэмжлүүлж байгаа ба тэдний үзэж буйгаар, их цас дамжуулах шугамыг дарснаар нийтийг хамарсан цахилгааны тасалдал үүсч болзошгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )