Уго Чавесыг гуравдугаар сарын 8-нд эцсийн замд нь үднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Уго Чавесын таалал төгссөнтэй холбогдуулан Венесуэлийн засгийн газар тус оронд долоон өдрийн гашуудал зарлалаа. Энэ тухай Гадаад хэргийн сайд Элиас Хауа мэдээлжээ. Венесуэлийн удирдагчийг оршуулах ёслол гуравдугаар сарын 8-ны баасан гаригт болох аж.

Уго Чавестай нягт хамтын ажиллагаатай байсан Боливийн ерөнхийлөгч Эво Моралес Каракаст яаравчлан иржээ. Тэрээр өөрийн найз нөхөр, хамтран зүтгэгчийн таалал төгссөн мэдээг аваад машид цочирдсон аж. Моралес венесуэлийн ард түмнийг эв нэгдэлд уриалан дуудаж, хүнд гарз хохирлыг даван туулах хүч тэнхээ олохыг хүсэн ерөөжээ.

“Венесуэлийн ард түмний агуу их уй гашуу” бол ерөнхийлөгч Уго Чавесын нас барсан өдөр хэмээн Америк улс орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хосе Мигель Инсульса өгүүлсэн байна. “Энэ бол венесуэлчүүдийн хувьд асар их эмгэнэлт үе, иймд бид бүс нутгийн бүх орнуудын хамт тэднийг дэмжиж байна” гэж тус байгууллагаас илгээсэн мэдэгдэлд дурджээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top