Нэг ч сурагч англиар ярьдаггүй британийн сургууль

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Нэг ч сурагч нь англиар ярьдаггүй нэгэн бага сургууль Их Британид байгаа аж. Сурагчид нь үндсэндээ Пакистан, Афганистан, Латви, Литва улсуудаас ирсэн тул тэдний хувьд англи хэл төрөлх хэл нь биш юм. Гэвч багш суралцагчдын хоорондох хэлний саадыг үл харгалзан Британийн боловсролын стандартын газраас энэ сургуулийг өндрөөр үнэллээ хэмээн Telegraph-д мэдээлсэн байна.

Питерборо хотын Глэдстоун бага сургуульд 440 хүүхэд суралцдаг ба хичээлүүд нь англиар явагдан, хүүхдүүд хоорондоо болон гэр орондоо өөр ямар нэгэн хэлээр ярьдаг нь багш нарт асуудал биш санагддаг аж. Тэнд багш нараас гадна 28 орчуулагч-туслах багш ажилладаг юм байна.

Албан ёсны мэдээллээр, энэ сургуулийн 358 сурагч пенжаб, урду хэлээр, 23 нь афган-перс хэлнүүдийн нэг болох дари хэлээр, 11-латви, 15-литва хэлээр тус тус ярьдаг ба жижгэвтэр хэлний бүлэгт багтах өөр 16 сурагч байдаг аж.

Хоёрдугаар сарын сүүлээр тус сургууль эрх баригчдын зүгээс сайн үнэлгээ авсан баярт үйл явдал болжээ. Жилийн өмнө тэд хангалтгүй дүнтэй шалгагдаж байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top