Мөсөнд цөмөрсөн 600 кг жинтэй хандгайг аварчээ /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Ханты-Мансийскийн тойрогт Югорскаас холгүйхэн Арантур нууранд цөмөрсөн хандгайг нисдэг тэрэгний жолооч анзаарч харснаар хоёр нөхрийн хамт 600 кг жинтэй уг нүсэр амьтныг аварч чаджээ. Аврах ажиллагаа 1,5 цаг үргэлжилсэн байна.

Нисэгчийн өгүүлснээр, хандгай тэднийг харангуут “амьд байгаагаа илтгэх” мэт толгойгоо арай ядан хөдөлгөсөн аж. Түүнийг харахад, мөстэй усан дотор нэлээн хэдэн цаг болсон бололтой. Нисэгч түүнийг энэ чигт нь орхиод явж тэвчсэнгүй, тэрээр бааз руугаа нисэж очин татлага олс аваад, буцаж ирэн түүнийг аварсан байна.

30 минутын дотор түүнийг татаж гаргаж амжсан ч дараа нь нэг цагийн турш дулаацуулах арга хэмжээ авсан аж. Тэд хандгайн хөлийг арчин хатааж, дулаан хүрмээр хучин, иллэг хийж өгсөн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.40) 2015 оны 05 сарын 02

Ene hvitend usan dotor udaan bachaad teseed baidag ami bohtoi umaa hoorhii yaasan ih daaraa bolOrsuud ch iim umandaa sain sain.

0  |  0
нэргүй(103.229.122.146) 2014 оны 10 сарын 15

энэ 600 арай хүрэхгүй ээ

0  |  0
lhagwa(122.201.17.250) 2013 оны 10 сарын 22

saihan setgeltei hvmvvs bna im l baitsgay bid bvgd chadnaa shvde

0  |  0
Top