Эрчүүд зөвхөн эмэгтэйчүүдийн гадна үзэмжинд татагддаг гэсэн ойлголт энэ удаад хүчингүй болжээ. Учир нь, Австралийн биеэ үнэлэгч бүсгүй Грэйс Белавю өөрийн микроблогийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдийг өөртөө татаж чадсан байна.
Австралийн News.Com сайтад бичсэнээр, Аделаида хотын иргэн, 24 настай Грэйс Белавю өмнө нь эмсийн хүрээлэнд ажилладаг байсан бөгөөд дараа нь тэрээр “ганцаарчилсан тоглолт” хийхээр шийдсэн аж. Тэр өөртөө туслах хөлслөн, үйлчлүүлэгчдийг татах гол зэвсэг болох микроблог хөтөлж эхэлжээ. Түүний ярьснаар, эрчүүд өөрийн өмнө каталогийн хүүхэлдэй бус, амьд хүн харж байгаа нь ихэд таалагдсан аж.
Одоогийн байдлаар биеэ үнэлэгчийн хуудсыг 8500 хүн дагаад байгаа юм байна. Бүсгүй өөрийн Twitter хуудсыг яг л хөдөлмөрийн зэмсэг мэт үзэн, түүнтэй цаг үргэлж нөхөрлөн, хамаг л асуудлаа бичдэг аж. Жишээ нь, тамхины асаагуураа гээгдүүлсэндээ санаа зовниж байна гээд, дараагийн үйлчлүүлэгчээ хүрч ирэхдээ нэгийг аваад ирээрэй гэх маягийн. Тэрээр үйлчлүүлэгчийн хүсэлтээс хамааран, үйлчилгээний хөлсөнд цагт 1000 хүртэл доллар авч байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 2 )
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан аваарай. Үнэ: 22 000₮
гичий толгой щүү