Хятадад “үхэгсдийн хурим” зохион байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан дөрвөн этгээдийг яллав. Гэмт хэрэгтнүүд нас бараад удаагүй байгаа бүсгүйчүүдийн цогцсыг ухаж аван, ганц бие нас барсан эрчүүдэд “сүйт бүсгүй” болгон зардаг байсан аж.
МЭӨ XYIIзуунд бий болсон заншлын дагуу хятадууд ганц бие амьдарч байгаад нас барсан хүмүүстээ сүйт бүсгүйн цогцос олж “гэрлүүлэх”ёслол үйлддэг юм байна.
Эдгээр дөрвөн эр 10 эмэгтэйн цогцсыг хулгайлан, үнийг нь өсгөхийн тулд хуурамч эмнэлгийн магадлагаа гаргуулж байжээ. Нийт дүнгээр нь тооцвол, тэд энэхүү наймаанаас хар захын ханшаар 25 мянган доллар олсон байна.
Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, тэд ихэвчлэн Шаньси, Шэньси мужуудад уг гэмт үйлдлүүдээ хийсэн бөгөөд 2011 онд эдгээр мужид нүүрсний олборлолт өссөнөөс тухайн орон нутгийн хүмүүсийн амьжиргаа харьцангуй сайжирч, нөгөө ертөнцөд одсон хүү, ах дүү нартаа “сүйт бүсгүй” олох боломжтой болсон аж.
Зарим нь бүр шууд эмнэлэг дээр, нас барсан эмэгтэйн ойр дотныхонтой наймаалцан авч байсан бол зарим нэг нь ченжээр дамжуулж авч байжээ.
Энэхүү “үхэгсдийн хурим” нь ихэвчлэн мэдлэг боловсрол тааруу, хөдөөгийн хүн амын дунд элбэг тохиолддог аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )