АНУ нисэгчгүй нисдэг аппаратыг онцгой тохиолдолд хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

АНУ-ын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэр дээр терроризмд сэжиглэгдсэн этгээдүүдийн эсрэг нисгэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхгүй хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны тэргүүн Эрик Холдер мэдэгджээ. Гэхдээ 2001 оны 9-р сарын 11-ний өдөр болсон террорист ажиллагаатай адил онцгой тохиолдолд хэрэглэж магадгүй гэсэн байна.

Үүнээс өмнө нисгэгчгүй аппараттай холбоотойгоор АНУ-ын засаг захиргааг буруутган шүүмжилсэн асуудал нэг бус удаа гарч байсан юм. Тодруулбал, тус улсыг нисэгчгүй нисдэг аппаратыг үргэлж хэрэглэх тактик нь цэргийнхнийг аварч, энгийн номхон оршин суугчдыг хөнөөж байна гэх шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top