НҮБ-ын АЗ-ийн Умард Солонгосын асуудлаархи тогтоолын төсөл шүүмжлэлд өртжээ. Тус байгууллагын дипломат ажилтнуудын үзэж байгаагаар тус тогтоолын төсөл нь БНАСАУ-д тансаг эд зүйл нийлүүлэхийг хориглосон агууламжтай байгаа аж. Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх улсаас vip машиныг оруулахгүй байх асуудалд ч хөндөгдсөн байна гэжээ. Түүнчлэн тогтоолын хүрээнд Умард Солонгосын төлөөлөгчдийн бусад улсад авч явах бэлэн валютад хатуу хяналт тавих төдийгүй Пхеньяний гадаадын банкны үйл ажиллагаанд шаардлага тавьж, хоригт хамрагдах БНАСАУ-ын хувь хүмүүс, компаниудын цэсийг өргөжүүлэхээр тусгажээ.
Дипломат ажилтнуудын үзэж байгаагаар Пхеньянд ногдуулах шинэ хориг нь Умард Солонгосыг өөр ертөнцөөс ганцаардуулахад чиглэгдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )