БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цэргийн ангиудаар зочилж ажил, байдалтай нь танилцахдаа цэргийн дарга нарт гар буу бэлэглэжээ. Түүний бэлэглэсэн гар буунууд нь Ким Чен Ирийн гарын үсэгтэй байсан байна. Эл мэдээлэл нь Хойд Солонгосын Чусон Жунганг телевизээр олон нийтэд цацагдсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тухай баримтат киноны нэгээхэн хэсэг аж.
Сэтгэгдэл ( 0 )