Авга ахтайгаа хамтран нууц мэдээлэл дамжуулдаг байсан этгээдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

Энэтхэгийн Цэргийн тагнуул болон Сөрөх тагнуулын байгууллага Пакистаны тусгай албанд гурван жилийн хугацаанд нууц мэдээлэл дамжуулсан 34 настай Сүмэр Хан гэгч этгээдийг баривчилсан талаар Radio Free Europe мэдээлжээ.

Энэтхэг улсын Ражастан мужид оршин суудаг Сүмер Хан гэгч нь Пакистаны тусгай албанд цахим шуудан, гар утсаар нууц мэдээлэл дамжуулдаг байсан байна. Гэхдээ тэр ганцаараа биш. Өөрийн авга ах Мохаммед нь Пакистанд амьдардаг бөгөөд түүнээс мэдээлэл хүлээн авч, цааш нь дамжуулдаг байсан байна. Гол нь Мохаммед нь дүү Сүмер Ханыг мөнгөөр элсүүлсэн аж. Түүнчлэн Сүмер Ханыг мэдээлэл дамжуулагч болгохын тулд гурван удаагийн сургалтад хамруулсан нь тодорхой болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top