Хятадын тусгай албанд элссэн Тайваний албан хаагч ял сонслоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

Сомалийн далайн дээрэмчдээс Тайваний хөлөг онгоцуудыг хамгаалах төлөвлөгөөг Хятадад дамжуулсан Чэнь Чингуод шүүх гурван жилийн ял оноожээ. Тайваний тэнгисийн цэргийн албан хаагч асан тэрээр цэргийн албанаас халагдсаны дараа  Хятадын тусгай албанд элссэн аж. Гол нь түүнд Тайваний цэргийн албан хаагчдыг ХКН-д элсүүлэх даалгавар өгсөн аж. Чэнь Чингуо нь өөрөө 2011 оны 8 дугаар сард ХКН-ын гишүүн болсон байдаг аж. Түүнчлэн тэрээр  Хятадын талд Тайваний цэргийн нууц төслийн талаар мэдээлэл цуглуулж өгөх ажлыг гардан хийж байсан нь тогтоогдсон юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top