Бразилын “Фламенго” багийн ахлагч Бруно Соуза Фернандест шүүхээс 22 жилийн ял сонссон бөгөөд эл ялынхаа 17.5 жилийн ялыг нь чанга дэглэмтэй ангид эдлэхээр болжээ. Бруно Фернандес нь өөрийн нууц амраг, загвар өмсөгч Элиза Самудиогийн амийг егүүтгэх захиалга өгсөн бөгөөд үүнийхээ төлөө дээрх ялыг сонссон байна. Түүний хөлсөлсөн алуурчид бүсгүйн амийг хөнөөсөн төдийгүй цогцосыг нь жижиглэн нохойд хаяж өгсөн байна. Захиалгат аллагын золиос болсон загвар өмсөгч бүсгүй Бруно Фернандесийн нууц амраг нь байсан бөгөөд түүний хүүхдийг төрүүлснийхээ төлөө тэтгэмж нэхэж эхэлжээ. Эл байдлыг гэр бүлдээ мэдэгдэхгүй хэмээн хичээсэн Бруно Фернандес бүсгүйн амийг хөнөөх захиалга өгснөөр асуудлыг шийдэж чадна хэмээн үзжээ. Гэсэн ч алуурчид цагдаад баригдаж мэдүүлэг өгөх явцдаа захиалагчийн нэрийг хэлснээр Бруно Фернандесийн аймшигт төлөвлөгөө илчлэгдсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )