Азгүй оргодол шоронгийн хуягуудыг өөрөө дууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Бразилийн Гойас мужийн шоронгоос нэгэн хоригдол зугатахыг оролджээ. Тэрбээр шоронгийн харгалзагч нарт мэдэгдэхгүйгээр ханыг нүхэлж чадсан бөгөөд хамгийн азгүй нь ханын цоорхойгоор багтахаа байж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацжээ. Бүхэл бүтэн 30 минутын турш "дөнгөнөөс" өөрийгөө салгахыг оролдсон тэрбээр арга бараад харгалзагч нарыг өөрөө дуудсан байна. Гэтэл шоронгийн хуягууд түүнийг загнаж зандрахын оронд тойрч зогсоод шоолон хөхрөлдөж наргиан болгосон аж. Ийнхүү өөрөө өөрийгөө барьж өгсөн "оргодол ялтан"-ыг нүхнээс нь гаргахын тулд хуягууд аврах ангийнханыг дуудан нүхийг нь үл ялиг томсгож байж "өөрийн хүнээ" гаргаж авчээ. Зугатахыг завсдан хоригдол эр нүхэнд цээжээ шургуулж үзсэн бөгөөд өгзөгнийхөө тойргийг нэмж тооцоогүй байсан нь ийн баригдахад хүргэжээ. 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
???(203.194.115.244) 2013 оны 03 сарын 31

HUDLAA GARCHIHAAR L HARAGDAJ BSHD UGASA YAMAR CH NUHEER TOLGOI BAGTSAN L BOL BIE NI GARNA GDG BIZDE

0  |  0
h(176.33.44.1) 2013 оны 03 сарын 24

estoi azgvi xaxa

0  |  0
ee(91.188.53.236) 2013 оны 03 сарын 20

heerhii dee.

0  |  0
kkk(76.218.69.21) 2013 оны 03 сарын 19

er hundee

0  |  0
erdee(202.131.225.226) 2013 оны 03 сарын 19

xaxa hugjiltei yumaaa

0  |  0
Top