АНУ-ын Индиана мужийн Саус-Бенд хотын захад орших хувийн орон сууцан дээр онгоц унаж хоёр хүн газар дээрээ амь насаа алджээ. Уг орон сууцны бичил хороолол нь нисэх онгоцны буудлаас холгүй оршдог байна. “Beechcraft Premiere-1” хэмээн нэрлэдэг эл онгоцонд дөрвөн зорчигч явж байсан аж. Онгоц унах болсон шалтгаан нь тодорхой бус байгаа ч зарим хэвлэлүүд нисгэгчийн ур чадвартай холбон тайлбарлаж байгаа гэнэ. Гэрчүүдийн хэлж байгаагаар онгоц буудалд буухаар эхний удаа ородлого хийн амжилтгүй болж дахин газардахаар завдаж байхдаа ийн байшин дээр унаж сүйрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Baishin dotor baisan 2 hun nas barsan um uu ongotson dotor baisan 4-n 2- ni um bolov uu oilgosaongui