Тувагийн Мөнгөн Тайга аймгийн Ак Баштыг буюу Цагаан толгой уулнаас буусан цасан нурангид дарагдан амиа алдсан тамирчин жаалуудын цогцсыг олсон байна. Амиа алдсан хүүхдүүд Оросын аварга шалгаруулах тэмцээнд явахынхаа өмнө амжилтаа даатган уулын оргилд гараад буцахдаа цанаар уруудсанаас үүдэн цасан нуранги болж жаалууд дарагдан амиа алдсан юм. Тува улсын тэргүүн Шолбан Кара амиа алдсан тамирчин хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж бас хүүхдүүдийн цогцсыг олсон “MI-8” нисдэг тэрэгний багийнханыг медалиар шагнасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хайран сайхан хүүхдүүд. Ийм л хувь тавилантай байж дээ. ум ма ни бад ни хум
um ma ni bad me hum